НҮҮР ХУУДАС

ТҮҮХЭН ТОВЧОО:
Монгол улсын төлөвлөгөөт эдийн засгийн чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжих үед хийгдсэн нэг гол ажил бол өмч хувьчилал байлаа. Өмчийг хувьчилах үед тулгарч байсан олон бэрхшээлийг нэг нь хөрөнгийг зах зээлийн үндэслэлтэй үнээр үнэлэх явдал байлаа. Иймд зах зээлийн нэгэн шинэ мэргэжил болох үнэлгээчин бэлдэх шаардлага гарсан юм.
1995 оны 12 дугаар сарын 05-нд Засгийн газрын Өмч хувьчилалын комиссын “Хөрөнгийн үнэлгээний төв” байгуулах тухай 35 тоот тогтоол гарсанаар тус компанийн эх суурь тавигдсан юм.
1996 онд Төрийн өмчийн хороо байгуулагдахад түүний дэргэдэх байгууллагаар нэг жил ажиллаад улмаар хөндлөнгийн маягаар ажиллах үүрэг хүлээж өнөөг хүртэл 22 жил үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.
Манай компани өнгөрсөн хугацаанд нийт 10000 гаруй иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийг “шударга, бодитой байх” зарчимд нийцүүлэн үнэлж, манай оронд зах зээлийн эдийн засгийн харилцааны нэн чухал бүрдэл хэсэг болох хөрөнгийн үнэлгээний тогтолцоог үүсгэн, төлөвшүүлэхэд өөрийн бодит хувь нэмрээ оруулж ирлээ.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:
Манай байгууллага үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, оюуны өмч, бизнес үнэлгээ гэх мэт олон төрлийн үнэлгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг.
- Уул уурхай, орд газрын үнэлгээ
- Бизнес үнэлгээ
- Хөрөнгө оруулалтын үнэлгээ
- Нэр төрийн үнэлгээ
- Бизнес төлөвлөгөө, төсөл боловсруулах, үнэт цаасны талаар зөвлөгөө өгөх
- Үл хөдлөх хөрөнгө үнэлгээ
- Тоног төхөөрөмжийн үнэлгээ
- Аж ахуй нэгжийн бизнес үнэлгээ
- Цагдаа авилгатай тэмцэх газраас томилсон шинжээчийн дүгнэлт гаргах үнэлгээ
- Хувьцааны үнэлгээ
- Шүүхийн маргаантай асуудалд дүгнэлт гаргах
- Газрын үнэлгээ
- Мөнгөний үнэ цэнийг тодорхойлох
- Түүхийн дурсгалт эд зүйлс урлагын бүтээлийн үнэлгээ
- Автомашины хохирлын үнэлгээ
- Бусад хохиролын үнэлгээ
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД
Бид Монгол Улсын нэр хүнд бүхий томоохон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажилладаг.
- Уул уурхай,
- Эрчим хүч
- Барилга, барилгын материалын үйлдвэр
- Авто тээвэр
- Төмөр зам, тээвэр зуучлал
- Төрийн тусгай алба, газар
- Орон сууц, нийтийн аж ахуй
- Холбоо, худалдаа, үйлчилгээ хангамж
- Хөнгөн, хүнсний үйлдвэр
- Эрүүл, мэнд
- Хуулийн байгууллага
- Банк, Даатгал
- Зочид буудал
- Соёл, боловсрол
- Хэвлэл, мэдээлэл, сурталчилгаа
Хөрөнгийн үнэлгээг Монгол Улсын холбогдох хууль, журам эрх зүйн баримтыг чанд баримтлан гүйцэтгэнэ.
Манай компани ихэнх аймагт салбартай нийт 30 гаруй ажиллагсадтай бөгөөд Дэлхийн банкны эдийн засгийн хөгжлийн институт Монгол улсын Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын хамтарсан 4 удаагийн сургалт, ОХУ-ын Санкт-Петербург, Казакстаны Алма-Ата, Турк улсын Станбул хотод удаа дараа зохиогдсон хөрөнгийн үнэлгээчин бэлтгэх сургалтанд хамрагдсан бизнес үнэлгээ, үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж үнэлэх эрх бүхий барилгын инженер, барилгын тэргүүлэх зэргийн болон мэргэшин төсөвчид, төрөл бүрийн инженер эдийн засагч, нягтлан бодогч, хуульчийн үндсэн мэргэжилтэй мэргэжлийн үнэлгээчдээр хангагдсан.
Тус компанийн үнэлгээчид Сангийн яамнаас явуулдаг сонгон шалгаруултанд 1997, 1998, 2002, 2008, 2009, 2010, 2013, 2015, 2018 онуудад орж хөрөнгө үнэлэх эрхийн гэрчилгээг авсан болно.
Манай компанийн 1996-2019 онуудад хийсэн үнэлгээний ажлын жагсаалт :
- “Монгол” банк, “Монгол шуудан”, “Худалдаа хөгжлийн банк”, “Зоос” банк, “Капитрон” банк, Банкны өр барагдуулах алба, “Монгол Даатгал” ХХК, “Ард даатгал” ХХК, “Улаанбаатар хотын банк” ХХК зэрэг банк санхүүгийн байгууллагууд;
- “Багануур” ХК, “Шарын гол” ХК, “Шивээ-Овоо” ХК зэрэг нүүрсний уурхай;
- “Монгол-Алт” ХК, “Шороон-Орд” ХК, “Монгол Болгар Гео”, “Монполимет”, “Мандал-Алт”, “Хүдэр-Эрдэнэ”, “Одод”, “Монре”, “Монгол-3000” “Алтан дорнод” ХК, “Төмөртэй хүдэр” ХХК, “Дорнод уран” хүдрийн орд газар, “Эрдэнэс таван толгой” ХК зэрэг алтны уурхай;
- “НИК” ХК-ийн төв хөдөөгийн бүх аж ахуйн нэгж, “Сод Монгол” ХХК, “Петровис” ХК, Разно-Импекс” ХК, ”Материал-Импекс” ХК, “Эрчим-Импекс” ХК, “Эм-Импекс”, “Скайтел” ХХК, “Улсын Их дэлгүүр” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК,“Монгол шуудан” “Шунхлай трейдинг” ХХК зэрэг холбоо, худалдаа, үйлчилгээ, хангамжийн компаниуд;
- “Дархан Цемент” ХК, “Түшиг-Уул” ХК, “Силикат” ХК, “Эрдэс хөвөн” ХК, “За рубежстрой”, Хөтөлийн Цемент Шохойн үйлдвэр, “Мон-Наб” ХК зэрэг барилга, барилгын материалын үйлдвэрүүд;
- “Тээвэр” ХК, “Ачлал тээвэр” ХК, “Монгол дизель” ХК, “Цахилгаан Тээвэр” УҮГ, “Автобус-2”, “Автобус-3” зэрэг авто тээврийн компаниуд;
- “Туушин” ХХК, “Монгол транс” ХХК, “ Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам, “Мардайн төмөр зам” зэрэг төмөр зам тээвэр зуучлалын компаиуд;
- “Эрдэнэт хивс” ХК, “Саван трейд” ХК, “Торгон Үр” ХК, “Сор” ХК, “Дархан нэхий” ХК, “Сэлэнгэ гурил тэжээл” ХК, “Туул кашимер” ХК, “Морьт хангай” ХХК “Дархан хүнс” ХК, “Монгол эм импекс концерн” ХХК зэрэг хөнгөн, хүнсний, эмийн үйлдвэр;
- “Дархан зочид буудал” ХК, “Баянгол” ХК, “Эрдэнэт-Сэлэнгэ” ХК, “Вояж”, “Чингис хаан” ЗБЦ, “Сөүл”, “Тулуй”, “Өргөө” зэрэг зочид буудал;
- “Ардын-Эрх” сонин, “Засгийн газрын мэдээ” сонин, “Оллоо” ХХК, “Монад” ХХК “Улаанбаатар таймс” сонин,“Улаанбаатар синема” ХХК зэрэг хэвлэл мэдээллийн байгууллага;
- “Төв-УБ-Лүн”, “Мөрөн хатгал”, “Арвайхээр-Баянхонгор” –ын чиглэлийн асфальтобетон хучилттай автозам;
- Нийслэл, аймаг, дүүргүүдийн шүүх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны захиалгаар иргэд, аж ахуйн нэгжийн маргаантай үнэлгээний ажил зэрэг байгууллага аж ахуйн нэгжүүдийн үнэлгээ,
- Олон улсын валютын сангаас тавьсан шаардлагын дагуу арилжааны банкуудад хийсэн активын чанарын үнэлгээ,
- Дорноговь аймгийн Сайншанд сумын ойролцоо байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн үнэлгээ,
- Монголын төмөр зам” ТӨХК-ний захиалгаар Таван толгой- Гашуун сухайт болон Нарийнсухайт чиглэлийн төмөр зам барих концессийн эрх үнэлэх ажлуудыг хийж гүйцэтгэж байв.
- PWC, KPMG, Эрнст & Янг зэрэг олон улсын нэр хүндтэй байгууллагуудтай амжилттай хамтран ажиллаж байсан.
Сүүлийн жилүүдэд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болон, сум дундын, дүүргийн шүүхүүдэд болон Авлигатай Тэмцэх Газарт шинжээчээр голлон ажиллаж байна. Тус компани хөрөнгийн үнэлгээнд үнэлгээний бүх төрлийн аргыг хэрэглэдэг бөгөөд хийж гүйцэтгэсэн хөрөнгийн үнэлгээнд өнөөг хүртэл алдаа дутагдал гараагүй болно.
Монгол улсад анх түрүүн үнэлгээний ажлыг эрхлэн явуулах болсноор энэ салбарт дадлага туршлага хуримтлуулсанаа сонордуулахад таатай байна. Хөрөнгийн үнэлгээг бодитойгоор тогтоолгож авснаар зах зээлийн эдийн засгийн харилцаанд чухал ач холбогдолтой болохыг үнэлгээ хийлгүүлсэн байгууллагуудын үйл ажиллагаа харуулж байна. Манай компанийн ажлыг МХЭАХНҮХолбоо үнэлж “Хэрэглэгчдийг хаанд өргөмжилсөн байгууллага, хамт олон”-оор шалгаруулсан юм.
Цаашид бид чанартай, шуурхай, далайцтай үйлчилгээгээрээ харилцагчид та бүхнийхээ итгэлийг хүлээж ажиллах болно.
Манай компанитай хамтран ажилладаг бусад компаниуд бидний ажлыг дэмжиж дээд шатны байгууллагад тодорхойлолт гаргаж өгсөн байдаг. Жишээ нь : Монгол банк, Петровис компани, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК зэргийг дурдаж болно.
***
